Якут уурхайчдыг хайх ажиллагааг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

Якут уурхайчдыг хайх ажиллагааг зогсоолоо

Якут уурхайчдыг хайх ажиллагааг зогсоолоо

Якутын “Мир” алмазын уурхайд наймдугаар сарын 4-ний өдөр их  хэмжээний үер бууж, уурхайн гүнд ажиллаж байсан хүмүүс осолдсон билээ.

Уурхайд байсан 151 хүнээс 143-ийг нь аварсан ч өнөөдрийг хүртэл 23 хоногийн туршид уурхайн гүнд үлдсэн, сураггүй алга болсон найман хүнийг эрэн хайж байв. Гэвч тэдгээр хүмүүсийг эрэн хайх ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэдгийг Сахагийн Бүгд Найрамдах улсын тэргүүн Егор Борисов мэдэгдэж, гэр бүл, ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлж, хэрэгцээт тусламжийг үзүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр “Гурван долоо хоногийн турш эрэн хайх ажиллагаа үргэлжилсэн. Гэхдээ хэчнээн их хичээл зүтгэл, эр зориг гарган тэдгээр хүмүүсийг хайсан ч өнөөдөр бид найман хүнээ алдсантай эвлэрэхээс аргагүй боллоо. Эрэн хайх ажиллагааг зогсоох шийдвэр гаргахад хүнд байсан. Гэхдээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна” гэжээ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж