Нислэгийн тоо 11 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

Нислэгийн тоо 11 хувиар нэмэгджээ

Нислэгийн тоо 11 хувиар нэмэгджээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын ‘Агаарын зайг шинэчлэн тогтоох’ тухай тушаалаар долоон агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.

Ингэснээр агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацаа хэмнэх, түлш зарцуулалт багасах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Шинэчлэлийн дараа дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засгийн хувьд эерэг нөлөө үзүүлж буйг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлжээ.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг. Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1,656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байна.

Д.ЖАГАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж