Н.Мөнхшүр дэлхийн хоёр шинэ рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

Н.Мөнхшүр дэлхийн хоёр шинэ рекорд тогтоолоо

Н.Мөнхшүр дэлхийн хоёр шинэ рекорд тогтоолоо

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2017.08.26) Хонгконгод эхэллээ. Наймдугаар сарын 26, 27-нд болох Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд 11 улсын 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Анхдугаар тэмцээнд багийн дүнгээр аварга болж байсан Монголын баг энэ удаад ч мөн тэмцээндээ амжилттай оролцож байна.

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын Их мастер Н.Мөнхшүр ‘Хоёртын тоолол’ төрөлд 6270 цифр тогтоон, Шведийн тамирчин Марвин Валанюсийн 2015 онд тогтоосон, хэзээ ч эвдэгдэхгүй гэж байсан 5040 цифрийн амжилтыг бут ниргэлээ. Тэрбээр мөн ‘Зураг’ төрөлд 5 минутад 349 зургийг тогтоон, дэлхийн рекордыг дахин шинэчилжээ.

Түүнчлэн насанд хүрэгчдийн ‘Хөзөр’ төрлийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Монголын Оюун ухааны академийн тамирчин, Олон улсын мастер Э.Лхагвадулам ‘Speed Numbers’ төрөлд тэргүүлж, хоёр, гуравдугаар байрыг мөн манай тамирчид бичигджээ.

Хэдэн арван жил хичээллэж, энэ спортыг ажил, амьдралаа болгосон бусад орны тамирчдаас хэдхэн сар хичээллэж буй монгол тамирчид ийнхүү илт давуу байдлаа харуулсаар байна.

Ийнхүү тэмцээний эхний өдөр болсон гурван төрлийн дараах байдлаар Монголын баг тамирчид боломжит 27 медалийн 18-ыг нь хүртээд байна.

  • Насанд хүрэгчид: 5 медаль
  • Дунд нас: 6 медаль
  • Бага нас: 7 медаль

Тэмцээн өнөөдөр  бусад төрлөөр үргэлжилж, дүнгээ гаргана.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж