Ялалт Флойд Мэйвейзерийнх боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

Ялалт Флойд Мэйвейзерийнх боллоо

Ялалт Флойд Мэйвейзерийнх боллоо

Түүхэнд анхных гэх сүрдэм тодорхойлолттой Флойд Мэйвейзер, Конор МакГрегор нарын тулааны ялагчаар мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйвейзер тодорлоо.

Лас Вегас хотын T-Mobile аренад болсон мэргэжлийн боксын босоо аварга Флойд, UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Конор нарын тулаан 10 раунд үргэлжилж, рингний шүүгч Роберт Берд 10 дахь раундын цаг дуусахаас 1:05 минутын өмнө тулааныг зогсоов.

Мэргэжлийн боксын таван жингийн ангилалд дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан Флойд Мэйвейзер ийнхүү мэргэжлийн рингэн дэх 50 дахь ялалтаа авч, төгс амжилтын цувралаа үргэлжлүүллээ.

Тулаан МакГрегорын санал тавьсны дагуу жил гаруй хугацаанд яриа хэлэлцээ хийгдсэний эцэст биеллээ олсон юм. МакГрегор мэргэжлийн боксын рингэнд анх удаа хөл тавьсан нь энэ. Харин “Мөнгө” хочит Флойд Мэйвейзер хоёр жилийн дараа эргэн ирсэн билээ.

“Мөнгөний тулаан” гэж нэрлэгдсэн энэ тулаанд ялснаар Флойд “Мөнгөний бүс” гэх цор ганц бүсний эзэн болов. Мэргэжлийн боксын WBO холбооноос ялагчид зориулж, матрын арьсаар өвч бүрсэн, дээр нь 3360 ширхэг очир алмаз, 600 индранил, 300 маргад чулуу шигтгэж, 1,5 кг цэвэр алт суулгасан онцгой бүс бэлтгэсэн байлаа.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж