Нийслэлийн айл өрхүүдийн халаалтыг есдүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгч эхэлнэ.
2017-2018 оны халаалтын улиралд гэр хорооллын 120101 хэрэглэгчид шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж.
Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой болжээ.
Д.УУДАМ
Холбоотой мэдээ