Хүчтэй хар салхи “Пакхар” долоо хоногт хоёр ч удаа ойртож ирсэнтэй холбоотойгоор Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал 140 гаруй нислэгээ цуцалсан талаар South China Morning Post мэдээлэв.
“Пакхар” хар салхи нь секундэд 33 метрийн хурдтай байгаа гэж хэмжигджээ. Тиймээс Хонгконг болон Макаогийн Засгийн газар наймдугаар түвшний аюултай байдал орон даяар зарлаад байна.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур “Хато” хэмээн хар салхины улмаас сүйдсэн Макао, Хонгконг болон Хятадын өмнөд хэсгийн хэд хэдэн мужид өнөөдрийг хүртэл сэргээн босголтын ажил үргэлжилж байгаа.
Хонгконг болон Макаогийн Засгийн газар хамгийн сүүлд 2012, 1999 оноос хойш удаа арав хүртэлх төвшний аюултай байдлыг зарлаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон Хато хар салхины улмаас 17 хүн амиа алджээ.
Бэлтгэсэн: Ц.Уран