“Дэрэн” аваргуудыг талбайд нь буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

“Дэрэн” аваргуудыг талбайд нь буулгаж авлаа

“Дэрэн” аваргуудыг талбайд нь буулгаж авлаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 14-р тойргийн тоглолтууд өчигдөр (2017.08.26)  эхэллээ.

Энэ өдөр 13:00 цагаас хоёр тоглолт зэрэг явагдсаны нэг нь “Эрчим”, “Дэрэн” клубүүдийн сонирхолтой тулаан байв. Улирлын эхний тоглолтод багууд бүтэн 90 минут хуурай тэнцээгээр үргэлжилсэн ч шүүгчийн мэдлийн цагт “Эрчим” багийн ахлагч Ц.Энхжаргал шүүгчийн мэдлийн цагт гоол оруулан баг нь 0:1-ээр хожоод байсан юм. Энэ тоглолтод ч гоолгүй үргэлжилж, үндсэн цаг дуусах дөхөхөд “Дэрэн”-ийн хагас хамгаалагч А.Тэмүүжин 83 дахь минутад тооны харьцааг 0:1 болголоо. Үлдсэн хугацаанд тооны харьцаа өөрчлөгдөлгүй явсаар “Эрчим” 2016 оны тавдугаар сарын 28-нд “Хоромхон”-д 0:2-ээр хожигдсоноос хойш жил гаруйн дараа гэртээ ялагдал хүлээлээ.

Эх сурвалж: МХБХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж