“Универсиад 2017” наадмын 6 дах өдрийн тойм

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

“Универсиад 2017” наадмын 6 дах өдрийн тойм

“Универсиад 2017” наадмын 6 дах өдрийн тойм

Тайванийн Тайпей хотноо Дэлхийн оюутны зуны Универсиад наадам үргэлжилж байна.
Наадмын 6 дахь өдөр буюу наймдугаар сарын 25-ны тэмцээн, уралдааны тоймыг хүргэе

ГОЛЬФ

Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар энэ өдөр хоёрдугаар тойргийн 18-н замаа тоглож, А.Энэрэл 96 оноо (+24), Н.Намуунаа 96 (+24) оноогоор энэ өдрийн тэмцээнээ дуусгасан. АНУ-д суралцдаг залуу тамирчин Н.Намуунаагийн амжилт урд өдрийн тэмцээнээс ахисан байна.

БИЛЬЯРД:

Бильярдын тэмцээн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн 1 дүгээр тойргийн тоглолтоор эхлэв. О.Баасандорж Флиппиний тамирчин Лим Жаместэй тоглон 11:9 оноогоор хожиж 1/8 шигшээ тоглолтонд оролцохоор болсон юм. Харин тамирчин С.Мянганбаяр нь мөн Флиппин улсын тамирчин Б.Жонтой сугалаа таарч 1 дүгээр тойргийн тэмцээнд 11:10 харьцаагаар хожигдож ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгалаа.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд П.Билэгжаргал Оманы тамирчин Хайтам Хумайдыг 3:1 оноогоор хожсон. Дараа нь Казакстаны тамирчин Золудев Денист 3:0 харьцаагаар хожигдож тоглолтоо дуусгасан байна. Б.Өнөболд Шведийн тамирчин Желлсон Андерсед 3:0 ялагдсан юм. Дараагийн учраа ОХУ-ын тамирчин Чаплигин Максимтай таарч тоглон 3:0 хожигдсон. Г.Чулуудай Флиппиний тамирчин Чиканотой тоглон хожигдож ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгав. Эмэгтэй тамирчдын хувьд Э.Жумдаан Тобаго улсын тамирчинд 3:1 хожигдсон. Б.Урантогос Истоны тамирчныг 3:1-р хожсон бол Э.Отгонжаргал Ботсвана улсын тамирчин Матлоуг хожсоноор дараагийн шатанд шалгарч тоглохоор боллоо.

ТАЭКВОНДО

Таэквондогийн тамирчид тэмцээний 4 дэхь өдөр 63 кг-ийн жинд Э.Буяншагай өрсөлдөж эхний тулаанд Ливан улсын тамирчин Салех Рамиг 26:12 харьцаагаар давуу байдлаар ялсан. Харин дараагийн тойрогт Брекик Ловретид 31:9-өөр ялагдаж тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж