Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.

Энэ дагуу өнөөдөр /2017.08.27/ улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинтай хүмүүс замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгсэл:

  • Авто зам засварын
  • Хот тохижилт, шугам сүлжээний
  • Зөөврийн ус хангамжийн
  • Дипломат байгууллагын автомашин
  • Зочид төлөөлөгчдийн цуваа
  • Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл
  • Стандартын шаардлага хангасан такси
  • Ажилчдын автобус
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
  • Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болно.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж