МҮБХ: Ээлжит “Их Эе” 2018 онд хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

МҮБХ: Ээлжит “Их Эе” 2018 онд хуралдана

МҮБХ: Ээлжит “Их Эе” 2018 онд хуралдана

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-г тойрсон маргаан удаан хугацаанд үргэлжилж байгаа билээ.

Энэ жилийн хувьд МҮБХ-г шинэчлэх Түр хороо байгуулагдан, тэд сүүлд хуралдсан “Их Эе” буюу Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах дээд байгууллагын хурлыг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр гарсныг танилцуулж, Цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуралдуулан, улмаар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг МҮБХ-ны шинэ удирдлага хэмээн зарласан билээ.

Харин эл хурал, тэдний танилцуулсан үг, үйлдлийг одоогийн МҮБХ болон түүний тэргүүн Р.Нямдорж эрс үгүйсгэж буй.

Тэгвэл МҮБХ-ноос тус холбооны албан ёсны Ээлжит “Их Эе”-ийг 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд хуралдуулахаар шийдвэрлэснийг саяхан зарлажээ.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж