АНУ-ын Техас мужид “Харви” хүчтэй хар салхины улмаас гурван хүн амиа алдсан тухай Los Angeles Times мэдээллээ.
Одоогийн байдлаар, авран хамгаалах баг хар салхины улмаас унасан мод, эвдэрсэн машин, бусад хог хаягдлыг зайлуулах арга хэмжээ авч байгаа аж.
АНУ-ын хар салхинаас урьдчилан сэргийлэх үндэсний төвийн мэдээлж буйгаар “Харви” хар салхины хүч саарч байгаа ч хүчтэй үер бууж болзошгүй гэж ард иргэддээ анхааруулж байна.
“Харви” нь сүүлийн 12 жилийн хугацаанд АНУ-ын нутаг дэвсгэр дээр гарсан хамгийн хүчтэй хар салхи юм.
Бэлтгэсэн: Ц.Уран