Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна

Цагтаа эрчүүдийг хүртэл дурлуулж явсан алаг нүдэн Н.Онон хүүхэд, эмэгтэйн дүрийг гайхалтай амилуулдаг жүжигчдийн нэг.

Ипотекийн зээлийн үлдэгдэл нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 8.9 хувиар өсч, 4.18 их наяд төгрөг болжээ.

Монголбанкны мэдээллээр зөвхөн өнгөрсөн долдугаар сард банкнууд нийт 661 зээлдэгчид ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээлд тооцогдож эхэлжээ. Ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгосон зээл байгаа аж.

Долдугаар сарын эцэс гэхэд ипотекийн зээлийн үлдэгдлээс 3.2 их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. Ингэхдээ 819.2 тэрбум төгрөгийг банкнуудын өөрийн эх үүсвэрээр, 116.5 тэрбум төгрөгийг нь бусад эх үүсвэрээр санхүүжүүлжээ.

Долдугаар сард банкууд иргэдэд 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон гэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа бөгөөд цаашид ипотекийн зээл хэвийн олгогдоно гэдгийг төв банк мэдэгджээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж