ДАШТ: Г.Мандахнаран Казахстаны бөхөд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Г.Мандахнаран Казахстаны бөхөд ялагдлаа

Тайландын Паттая хотын “Eastern National Sports Training Center” т чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын ДАШТ зургаан өдөр үргэлжилж, ням гаригт өндөрлөлөө.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргын дэвжээнд 70 кг-ын жинд өрсөлдөж байгаа ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний тойрогт Канадын Стэнли Асселстинийг 9:0-ээр ялсан.

Харамсалтай нь, тэрбээр дөнгөж сая 1/8 шигшээ барилдаанд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, энэ жилийн Азийн аварга Казахстаны Актурик Танатаровтой зодоглож, 3:8-аар ялагдлаа.

Ийнхүү сүүлийн нэг олимп, гурван ДАШТ-д медалийн төлөө барилдсан Мандахнаран Казахстын тамирчныг хүлээх болж байна.

Манай бөхийг ялсан Танатаров шөвгийн наймд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Италийн Фрэнк Чамизотой хүч үзнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж