Г.Мандахнаран ялж, Ө.Батзул бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

Г.Мандахнаран ялж, Ө.Батзул бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо

Баянзүрхийн товчооны цаана байрлах “Ургах наран” хорооллын ойролцоох авто замд өнөөдөр 12.45 минутын үед хоёр жийп машин мөргөлдөж, зорчигчид нь гэмтсэн байна.

‘Парис-2017’ чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн 70 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эхний тойргийн барилдаанд Пан Америкийн мөнгөн медальт, Канадын Стэнли Асселстинийг яллаа.

Харамсалтай нь, манай тамирчдаас 97 кг-д барилдах байсан “Pune Mayor’s Cup” ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, 2017 оны улсын аварга, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Өлзийсайханы Батзул эхний тойргийн барилдааны үеэр шагайндаа бэртэл авсан тул цаашид барилдах боломжгүй боллоо.

Тэрбээр нэгдүгээр тойрогт “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” гээд гурван олимпод оролцсон Молдавын туршлагатай бөх Николай Чибантай барилдсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж