Холыг ойртуулсан таван жил-Turkish Airlines

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

Холыг ойртуулсан таван жил-Turkish Airlines

Холыг ойртуулсан таван жил-Turkish Airlines

Дэлхийн дөрөв дэх том агаарын тээврийн компани “Turkish Airlines” Монголд салбараа нээсний таван жилийн ой эдгээр өдрүүдэд тохиолоо.  “Turkish Airlines” компани ойн баяраа Сүхбаатарын талбайд монголын залуустай хамт тэмдэглэлээ. Рэппэр “Gee”, дуучин Ука, Наагий, Бичүү, Хишигдалай тэргүүтэй олон эрхэм ойн баярын тоглолтод ая дуугаа өргөсөн юм. Тоглолтын төгсгөлд “Turkish Airlines” компанийн зүгээс хосоороо бизнес ангиллаар дэлхийн аль ч улс руу нислэг үйлдэх эрхийг үзэгчдийн дундаас сугалаагаар тодруулж бэлэглэсэн нь оргил үе байлаа. Энэ бол тэр бүр тохиогоод байдаггүй аз завшаан болсон юм.

Дэлхийн 119 орон руу нислэг үйлддэг “Turkish Airlines” компани Монгол улсад салбар оффисоо 2012 онд нээжээ. Одоогийн байдлаар тус компани Улааанбаатараас чиглэлд авиа компани нь Боинг ”737-800” маркийн 151 хүний суудалтай онгоцоор долоо хоногт гурван удаа Истамбул руу нислэг үйлддэг. Монгол, Турк хоёр улс Агаарын харилцааны гэрээнд 1993 онд гарын үсэг зурсан боловч хоёр улсын хооронд зорчих агаарын тээврийн үйлчилгээ удаан хугацаанд зогсонги байдалд байсныг сэргээж 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Анх 1933 онд таван нисэх онгоцтой байгуулагдаж байсан тус компани өдгөө “Star Alliance” гишүүн болж, 300 орчим хот руу нислэг үйлддэг, таван тив рүү ачаа тээвэрлэдэг, дөрвөн одтой авиа компани болон өргөжжээ. Тус компанийн үйлчилгээний чанарыг үнэлсэн олон шагнал байдаг. Тухайлбал, зорчигчийн тоо, чанарын өсөлтөөрөө Европтоо тэргүүлдэг.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж