Орон гэргүй эмэгтэйг үзлэгт хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

Орон гэргүй эмэгтэйг үзлэгт хамруулжээ

Орон гэргүй эмэгтэйг үзлэгт хамруулжээ

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 47 дугаар байрны хажууд амьдарч байсан эмэгтэйг эмнэлгийн үзлэгт хамруулж “Заюу Тайж” төрийн бус байгууллагад түр хугацаанд амьдруулахаар болжээ.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Нийгэм халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран энэ сарын 23-ны өдөр төрийн бус байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эмэгтэй нь өөрийнхөө нэрээс өөр мэдээллийг өгөхгүй, юм ярьдаггүй, биед нь ямар нэгэн бичиг баримт байхгүй тул садан төрлийн хүмүүсийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэнэ.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж