Хойд Солонгосын хувь хүн, байгууллагыг Хятадын нутаг дэвсгэрт шинээр үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглох шийдвэрийг Хятадын Худалдааны яамнаас гаргасан байна.
Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс наймдугаар сарын эхээр гаргасан тогтоолыг дэмжиж, ийнхүү шийджээ. Энэ дагуу Хойд Солонгосын иргэн, тус улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, тэдний оролцоотой хамтарсан компаниуд Хятадын нутаг дэвсгэрт явуулж буй үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхийг бүрэн хориглож байгаа аж.
Мөн Хятадын компаниудыг Хойд Солонгост шинээр хөрөнгө оруулах, өмнөх бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зөвшөөрөл олгохгүй гэнэ. Энэ хориг арга хэмжээг баталсан даруйд хэрэгжиж эхэлснийг онцолжээ.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ