“Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл шилдэг гуравт шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

“Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл шилдэг гуравт шалгарчээ

“Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл шилдэг гуравт шалгарчээ

Монакогийн Гүнт Улсад энэ сарын 23-нд зохиогдсон “Madame The Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд загвар өмсөгч Г.Оюунгэрэл шалгараад байсан билээ. Тэрбээр шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарчээ.

Европын хамгийн баян тансагт тооцогддог Монакод болж буй энэхүү тэмцээний 2016 оны ялагчаар Украйны супер модель Жулия шалгарч байжээ. Энэхүү тэмцээнд Ази модель тун цөөн оролцдог бөгөөд энэ удаагийн “Madame The Glam Monaco” тэмцээний эцсийн шатанд анхны Ази оролцогч Монгол Улсаас тодорсон нь энэ юм.

“Madame The Glam Monaco” тэмцээний оролцогчид ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний зураг авалтуудад хэдэн өдрийн турш оролцдог байна. Монголын загварын ертөнцөд “Азийн хатан хаан” хэмээгддэг загвар өмсөгч Г.Оюунгэрэл нь анх 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Түүний тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт дээр өмсөх гоёлын даашинзыг ‘Хайрын хурим’ салоны хамт олон урласан байна.

Энэхүү тэмцээний эцсийн шатанд шалгарч, шилдэг оролцогчийн нэг болсон Монгол Улсын оролцогч Г.Оюунгэрэл хоёр хүүхдийн ээж болж, гоо үзэсгэлэнгээ төгс хадгалан олон улсын гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдлөө. Дашрамд дурдахад “Madame The Glam Monaco” тэмцээн ээж болсон дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн өмнө нээлттэй байдгаараа бусад гоо сайхны тэмцээнүүдээс ялгаатай ажээ.

“Madame The Glam Monaco” тэмцээний шилдэг найман оролцогчоор шалгарсан загвар өмсөгч Г.Оюунгэрэл нь:

  • Өндөр: 177 см
  • Биеийн харьцаа:90-60-92
  • Жин: 56 кг
  • Нүдний өнгө: Бор
  • Мэргэжил: Фэшн маркетер
  • Гэр бүл: Нөхөр, 2 хүүхэдтэй
  • Загварын салбарт анх орсон нас: 14

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж