Экспорт 38 хувиар өссөн үзүүлэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

Экспорт 38 хувиар өссөн үзүүлэлт гарчээ

Экспорт 38 хувиар өссөн үзүүлэлт гарчээ

Монгол Улс 2017 оны эхний долоон сард дэлхийн 145 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.5 тэрбум ам.доллар бол импорт 2.3 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 33.9 хувиар, экспорт 979.2 сая ам.доллар буюу 38.5 хувиар, импорт 504.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсчээ.

Импорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 183.8 сая ам.доллараар өссөн нь хамгийн ихээр нөлөөлжээ. Үүний дараагаар дизелийн түлш 141.4 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, 116.3 сая ам.доллараар, тээврийн хэрэгслийн эд анги 92.7 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлс 55.6 сая ам.доллараар, автобинзен 33.9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн гэсэн үзүүлэлтийг Үндэсний статистикын хорооноос гаргажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж