Б.Түвшинбатын тулаан 01.00 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Б.Түвшинбатын тулаан 01.00 цагт эхэлнэ

Б.Түвшинбатын тулаан 01.00 цагт эхэлнэ

Германы Хамбург хотыг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж, ОУХМ Б.Түвшинбат 69 кг-ын жинд өнөөдөр эхний тулаанаа хийнэ. Тэрбээр эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой учраа таарсан юм.

Дэлхийн аварга шалгаруулах хоёр дахь өдөр буюу өнөөдөр 52, 60, 69, 81 ба +91 кг-ын жингийн тоглолтууд болох юм. Б.Түвшинбатын тулаан өнөөдрийн оройны тоглолтын хөтөлбөрт багтжээ. Тэмцээн Монголын цагаар шөнө 01.00 цагт эхлэх бөгөөд хуваарь ёсоор эхний рингэн дээрх долоо дахь тоглолт Б.Түвшинбат, Дамиан Кивиор нарын тулаан байх нь ээ.

Энэ жилийн ДАШТ-д Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.

Маргааш Монголын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/ нар эхний тулаанаа хийнэ. Харин Гавьяат тамирчин Д.Отгондалай 28-29-нд шилжих шөнө тоглох хуваарьтай байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж