Усны түвшин татарч байна

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

Усны түвшин татарч байна

Усны түвшин татарч байна

Есдүгээр сард ихэнх гол мөрний усны түвшин сарын эхнээс аажмаар буурах бөгөөд Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Эг, Шишхэд Орхон голын дагууд мөн Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халх, Балж зэрэг голуудын усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас 10-60см бага, харин Хангайн нурууны араас эх авсан Идэр гол, Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тухайлбал, Хангай нурууны араас усжих Чулуут, Урдтамир Хангай нурууны өврөөс эх авах Чигэстэй, Богд, Завхан, Түй, Зүйл, Заг, Онги, Таац Хэнтэй нурууны баруун хажуугаас эх авах Хараа, Ерөө голуудын усны түвшин сарын турш огцом өөрчлөгдөхгүй бөгөөд олон жилийн дунджаас 10-50 см бага байх ба сарын эхнээс аажим буурах хандлагатай байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж