154 тонн хүнсний буудай дутагдана

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

154 тонн хүнсний буудай дутагдана

154 тонн хүнсний буудай дутагдана

Ургацын урьдчилсан балансаар 271,8 мянган тн үр тариа, үүнээс 259,2 мянган тн буудай, 102,3 мянган тн төмс, 75,7 мянган тн хүнсний ногоо, 23,6 мянган тн тосны ургамал, 47,3 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт халалтын нөлөөгөөр үр тарианы 90,3 мянган га, үүнээс улаанбуудайн 77,7 мянган га талбайн ургац алдаж, 15,2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74,6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54,3, хэрэгцээд гурилынхаа 52,5, төмсний 74,5, хүнсний ногооны 44,6 хувийг хангахуйц ургац хураан авах төлөв гарчээ.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус байгаагийн зэрэгцээ наймдугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаатай холбоотойгоор ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэж байна.

Засгийн газар эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудайг худалдан авах гэнэ. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259,2 мянган тн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30,0 мянган тн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20,7 мянган тн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж, дотоодын ургацаас Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 30,0 мянган тн үрийн буудай худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан, 2018 онд тариалалтад шаардагдах 60,0 мянган тн үрийг дотоодоосоо бүрдүүлэхээр тооцоход гурил үйлдвэрлэлд 165,5 мянган буудай нийлүүлнэ.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320,0 мянган тн улаанбуудай шаардлагатай бөгөөд 2017-2018 оны хэрэгцээнээс 154,5 мянган тн хүнсний улаанбуудай дутагдах төлөвтэй байна. Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудайг худалдан авч, дараагаар нь импортын улаанбуудайн асуудлыг ярина гэдгийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж