Йинглак Шинаватра Дубай руу зугтжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

Йинглак Шинаватра Дубай руу зугтжээ

Йинглак Шинаватра Дубай руу зугтжээ

Тайландын экс ерөнхий сайд Ийнглак Шинаватра Дубай руу зугтсан талаар түүний харьяалагддаг Пхыа Тхаи намын нөлөө бүхий гишүүд мэдэгдсэн байна. Хатагтай Шинаватра өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг шүүх хуралд очихоос удаа дараа татгалзсан тул шүүхээс түүнийг албадан саатуулах шийдвэрийг өчигдөр /2017.08.25/ гаргасан юм.

Пхыа Тхаи намын эх сурвалжийн мэдээлснээр экс ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Тайландаас гарсан бөгөөд Камбож, Сингапураар дамжиж, Дубайд хүрсэн гэнэ. Дубайд түүний ах, Тайландын ерөнхий сайдаар ажиллаж байсан Такшин Шинаватра орогнож байгаа юм. Такшин Шинаватра авлига, хээл хахуулийн хэргээр 2008 онд ял сонсож, улмаар эх орноосоо зугтсан.

Тайландын цагдаагийн газрын даргын мэдэгдсэнээр Йинглак Шинаватра эх орноосоо зугтсан талаарх баримт байхгүй гэнэ.

Йинглак Шинаватра нь тариаланчдад цагаан будааны урамшуулал олгох Засгийн газрын хөтөлбөртэй холбоотойгоор олон тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр 10 жилийн хорих ял сонсож, бүх насаараа улс төрд орох эрхээ хасуулах аж.

Тэрбээр 2011 онд Тайландын анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон ч 2015 онд цагаан будааны урамшуулалтай холбоотой хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрбээр засгийн эрхээс бууж, шүүхэд дуудагдсан боловч ард түмний дэмжлэг ихтэй байгаа нь цэргийнхний тэргүүлсэн засгийн газарт заналхийлэл болж байгаа гэгддэг.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж