Хойд Солонгос гурван пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос гурван пуужин харвалаа

Хойд Солонгос гурван пуужин харвалаа

Хойд Солонгос орон нутгийн цагаар бямба гаригийн өглөө Зүүн тэнгис рүү чиглүүлэн гурван баллистик харвасан байна.

“Умардууд 6.49 цагаас эхлэн Ганвон мужийн Гитдарён орчмоос хэд хэдэн удаа үл таних зэвсэг харвасан” гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдсэн байна. Харвасан пуужингуудын зарим нь зүүн хойд зүгт 250 км орчим ниссэн талаар мөн дурджээ.

Харин АНУ-ын Номхон далайн командлалаас “Хойд Солонгос ойрын зайн баллистик пуужин гурван удаа харвасан” гэж мэдэгдсэн байна.

“Эхний болон гурав дахь пуужин Хавайн цагаар 11.49 болон 12.19 цагт хөөрсөн боловч амжилтгүй болсон. Хоёр дахь пуужинг 12.07 цагт харвасан. Гэвч харвасан даруйдаа дэлбэрсэн бололтой” гэж Номхон далайн командлалын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Бэнхэм мэдэгджээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж