ДАШТ: Г.Мандахнаран Канадын бөхтэй эхний тойрогт таарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Г.Мандахнаран Канадын бөхтэй эхний тойрогт таарлаа

Цагдаа, тагнуул, шүүх, прокурорын байгууллагын ажилтны үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгадаг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны 10 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монгол Улсаа төлөөлж Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Өнөөдөр зодоглох манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг сонирхуулья.

65 кг: Н.ЛХАМГАРМАА

ДАШТ-д анх удаа оролцож буй “Алдар” спорт хорооны тамирчин Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг аргалбал Болгарын Николай Куртев, Беларусийн Азамат Нуриков нарын ялсантай барилдана.

70 кг: Г.МАНДАХНАРАН

ДАШТ-ий хошой хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эхлээд Канадын Стэнли Асселстинтэй барилдахаар боллоо. Түүнийг ялбал “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт Акзурек Танатаров, Энэтхэгийн Амит Кумар нарын ялсантай барилдана. Гавьяатын хэсгийн дээд талд олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Италийн Фрэнк Чамизо, олимп, ДАШТ-ий медальт Украины Ихтиор Наврузов нар байна.

74 кг: Д.ГОМБОДОРЖ

Найман жилийн дараа ДАШТ-д зодоглож буй “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхлээд Польшийн Анжей Сокалскитэй оноолт таарлаа. Түүнийг ялбал Тажикистаны Гамид Жалилов, Испанийн Таймураз Фриев нарын ялсантай хүч үзнэ. Гомбоо хоёр ялбал шөвгийн наймд энэ жингийг тэргүүлж буй Туркийн Сонер Демирташтай барилдах боломжтой.

97 кг: Ө.БАТЗУЛ

Анх удаа ДАШТ-ий утаа үнэрлэж буй “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул эхний тойрогт Молдавын Николай Чибантай хүч үзнэ. Түүнийг ялбал Японы Найя Акагүма хүлээж байна. Манай хүн тун боломжийн сугалаа татсан үүнийгээ ашиглаж чадвал шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Кайл Снайдертэй барилдах боломжтой. Олимп, дэлхийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев нөгөө хэсэгт оржээ. Тиймээс “Снайдер vs Садулаев” гэсэн мөрөөдлийн финал болох магадлал өндөр байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж