Жамъян охин папарацийн дуранд өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Жамъян охин папарацийн дуранд өртжээ

Холливудын нэрт жүжигчин Ewan хүүхдүүдээ хэл амнаас хол байлгахыг хүсдэг. Яагаад гэвэл энэ нь хувийн амьдрал гэж үздэг байна. Түүний гэр бүлийн болон жүжигчний хувийн зураг энд тэнд гардаггүй  шалтгаан нь ердөө л энэ. Гэвч тэр үргэлж камераас зугтааж чадахгүй нь ойлгомжтой гэдгийг өнгөрсөн амралтын өдөр баталлаа. Тэрээр Лос-Анжелест охин Жамъянгийн хамт явж байгаад папарициудын дуранд өртжээ.

Түүний дунд охин болох Жамъян нь Ewan McGregor-ийн өргөмөл охин бөгөөд 2006 онд дөрвөн настай байхад нь Монголоос үрчилж авсан юм. Тухайн үед Ewan McGregor-ийг Монголоос хүүхэд үрчилж авлаа хэмээн Холливудын сонин хэвлэлээр шуугиж байсан юм. Тэрээр өдгөө Ewan эхнэр Eva болон том охин Clara дунд охин Jamiyan /Жамъян/, бага охин Esther-ийн хамт Лос-Анжелест амьдарч байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж