Э.Бэхбаяр Дэлхийн аваргын хос медальтан боллоо | News.MN

Э.Бэхбаяр Дэлхийн аваргын хос медальтан боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.26-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

Э.Бэхбаяр Дэлхийн аваргын хос медальтан боллоо

Унгерийн Дотоод хэргийн сайд асан, тус улсын улс төрийн томоохон зүтгэлтэн 91 настай Бела Бизку өчигдөр буюу даваа гаригт баривчлагджээ.

2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр ийнхүүчөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болж байна. Түүний хувьд өөрийн анхны багш, Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа адилаар ДАШТ-ий хос медальтан болж байгаа нь бахархууштай.

Э.Бэхбаяр Францын нийслэлд эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдсан.

Улмаар Японы бөх шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2-оор ялж, дэлхийн хэмжээний бөх гэдгээ харууллаа.

 

Б.ЭНХ

 

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-08-26 182.160.33.0

одоо л нэг сенегал нэрнээсээ саллаа даа

Avatar

Zochin 2017-08-26 122.201.31.1

Senegal senegalaaraa l duusna salna gej baihgui ee

Avatar

zochin 2017-08-26 27.123.214.110

jaahan az dutaj

Avatar

Zochin 2017-08-26 122.201.31.1

Chuluutiin delhiin avargiin hos hureltei gaviyat yum chini odoo hudulmuriin baatar avna l geh baihdaa nuguu buh erunhiilugch guai ni ch ugchihihuj magadgui shuu hudulmuriin baatriin une tsene ch huurhii bolj baina daa battsetsegees hoish

Avatar

Мөнхжаргал 2017-08-26 59.153.115.235

О Гүндэгмаа түүнээс бага амжилттай хэрнээ аваа биз дээ С Батцэцэгээс хойш ч гэх шиг

Avatar

Зочин 2017-08-26 202.170.68.162

behbayart bayar hurgie alt avsan tamirchintai onoo tentsej yalagdna geheer oort ni alt avah bolomj buren baina gesen ug

Avatar

Зочин 2017-08-26 66.181.164.195

avargin hos medaltan gne hos hyrel geech

Avatar

Rew 2017-08-26 103.57.94.157

SENEGAL OVOO SHDE SAMUURAITAI JAAHAN HARIUTSLAGAGUI BARILDCHLAA BAYAR HURGIE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж