Бөхийн чөлөөт барилдааны ‘Парис-2017’ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Э.Бэхбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр шөвгийн наймд Японы Юки Такахашид 4:4-өөр ялагдсан ч түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан гарсан юм.
Дөнгөж сая болсон дагах барилдаанд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг манай бөх оноогоор цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын Владимир Дбуовтой хүч үзэхээр болж байна.
Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар шөнийн 01:00 цагт эхэлнэ.
Б.ЭНХ