Н.Золбоо дагах барилдаанд ялж, хүрлийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

Н.Золбоо дагах барилдаанд ялж, хүрлийн төлөө барилдахаар боллоо

‘Парис-2017’ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд эхний тойрогт “Рио-2016” олимпийн наадам, дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Туркийн Таха Акгульд 0:8-аар ялагдсан Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо өрсөлдөгч нь дараагийн учраануудаа ялсан тул дагаж барилдахаар болсон. 

Манай бөх дагах барилдаанд энэ жилийн Азийн аваргад ялж байсан БНСУ-ын Нам Кун Жинтэй дахин учраа таарч, 17:11-ээр ялалт яллаа. Ингэснээр Н.Золбоо АНУ-ын Ник Гвиазовскитэй хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж байна.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар шөнийн 01:00 цагт эхэлнэ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж