‘Парис-2017’ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр шилдэг наймд үлдсэн ч энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр харамсалтайгаар ялагдсан.
Тэгвэл Э.Бэхбаярыг ялсан Японы бөх Юки Такаши Дэлхийн аваргын хос медальт Болгарын бөх Владимир Дюбовыг 7:2-оор илүүрхэж, аваргын төлөө барилдах боллоо. Ингэснээр Э.Бэхбаяр дагах барилдаанд өрсөлдөх эрхтэй болж байна.
Түүнчлэн 125 кг-д барилдаж буй Н.Золбоог ялсан Туркийн алдарт бөх Таха Акгул өрсөлдөгч бүрээ хугацаанаас нь өмнө ялсаар аваргын төлөө үлдээд байгаа тул ОУХМ Б.Золбоод дагах барилдаанд өрсөлдөх боломж нээлттэй үлдлээ.
Эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглосон Т.Түвшинтулга Парисын дэвжээнд нэг ялсан ч олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвилид 5:1-ээр ялагдсан. Харамсалтай нь, Владимир Хинчегашвили ОХУ-ын Гадзимурад Рашидовт 6:3-аар дийлдсэн тул манай тамирчны хувьд тэмцээн дууслаа. Өнгөрсөн жилийн Европын аварга Гадзимурад Рашидов энэ онд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн аваргад ирэх боломжтой болсон юм.
Ийнхүү өнөөдөр барилдсан манай дөрвөн бөхөөс Т.Түвшинтулга, О.Үйтүмэн нар тэмцээнээ өндөрлөж, Э.Бэхбаяр, Н.Золбоо нар дагаж барилдах боллоо.
Б.ЭНХ