ДАШТ: Э.Бэхбаяр шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Э.Бэхбаяр шөвгийн наймд шалгарлаа

Монгол Улсын иргэн 28 настай орчуулагч бүсгүй Ш.Алтантуяаг Малайз улсын Силангор мужид Субам дам гэх ойд 2006 оны арваннэдүгээр сарын 09-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан.

Парисын дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Э.Бэхбаяр ээлжит барилдаанаа хийж, Туркийн бөхийг ялснаар шилдэг наймд шалгарлаа.

Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга Сулейман Атлиг 7:0 оноогоор ялжээ. Одоо тэрбээр шөвгийн наймд Японы бөх Юүки Такахашитай барилдана.

Тэмцээний 61 кг-д хүч сорьж буй Т.Түвшинтулга эхний тойрогт Беларусийн бөхийг ялсан ч хоёр дахь барилдаандаа олимп, дэлхийн аварга, Гүржийн Владимир Хинчегавшвилитэй таарч, 7:1 харьцаатай ялагдал хүлээлээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж