Хорих ангиудын төмөр эдлэлийг дотооддоо үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Хорих ангиудын төмөр эдлэлийг дотооддоо үйлдвэрлэнэ

Хорих ангиудын төмөр эдлэлийг дотооддоо үйлдвэрлэнэ

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай (TИKA) хамтран ажиллах, “Төмрийн цех” байгуулах гэрээнд гарын үсэг зурсан.

Тус хамтын ажиллагааны дагуу ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын буцалтгүй тусламжаар “Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоод эх үүсвэрийг бий болгох, хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах”, гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах, мэргэжил олгох зорилтын хүрээнд хорих ангиудын хамгаалалтын төмөр эдлэлүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Төмрийн цех”-ийг 441 дүгээр ангид байгуулсан байна.

Турк Улсын Анкара хотын Абиданпаша техникийн их сургуулиас ноён Мурат Ендем, Сабри Биеик, Аядин Фидан, Мехмэт Акман зэрэг багш нар ирж тус төмрийн цехэд ажиллах хүмүүжигчид болон алба хаагчдад 2017 оны долдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 25-ны өдрүүдэд ‘Гагнуурчин, токарьчин, төмөр хийц эдлэлийн суурь мэдлэг олгох’ анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтад хамрагдсан хүмүүжигчид болон алба хаагчдад сертификатыг нь гардуулан өгчээ.

Энэхүү төмрийн цехийг байгуулж, хүмүүжигчид болон алба хаагчдыг сургалтад хамруулснаар алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүмүүжигчдэд нарийн мэргэжил эзэмшүүлж, ажлын байраар хангах, тэднийг суллагдан гараад эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд бие даан ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Т.Мөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж