ДАШТ: Э.Бэхбаяр эхний учраагаа оноогоор цэвэр яллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Э.Бэхбаяр эхний учраагаа оноогоор цэвэр яллаа

ДАШТ: Э.Бэхбаяр эхний учраагаа оноогоор цэвэр яллаа

Үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээн дэх эхний барилдаанаа хийлээ.

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Киргизстаны Улукбек Жолдошбековтой барилдаж, өрсөлдөгчөө 12:00 буюу оноогоор цэвэр ялав.

Дараагийн тойрогт манай бөх ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзе, залуучуудын дэлхийн аварга Туркийн Сулейман Атли нарын ялсантай барилдана.

Монголын тамирчдаас өнөөдөр Гавьяат тамирчин Э.Бэхбаяр (57 кг), ОУХМ Т.Түвшинтулга (61 кг), О.Үйтүмэн (86 кг), Н.Золбоо (125 кг) нар барилдаж байна.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж