Хотын дарга "Инвэст Монголиа 2017" чуулга уулзалтад оролцоно | News.MN

Хотын дарга "Инвэст Монголиа 2017" чуулга уулзалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Хотын дарга "Инвэст Монголиа 2017" чуулга уулзалтад оролцоно

Хотын дарга "Инвэст Монголиа 2017" чуулга уулзалтад оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Инвэст Монголиа 2017’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын зохион байгуулагч “Фронтиер” Үнэт Цаасны Компаний Ерөнхий захирал Игата Масатерүтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав.

Тэд ирэх 09 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ‘Инвэст Монголиа 2017’ чуулга уулзалтаар хэлэлцүүлэх асуудлуудын сэдэв, цаашид нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар хийж байгаа ажлууд, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн уулзалтын үеэр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Япон Улсын Токио хотод зохион байгуулагдах ‘Инвэст Монголиа Токио’ чуулга уулзалтад Улаанбаатар хот оролцохоор төлөвлөж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-25 202.179.25.172

УБ-ыг өмхийрүүлсэн нөхөр хурдан огцроосой билээ

Avatar

Зочин 2017-08-25 202.179.31.84

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ЛУУ УРАГШ ЭРГЭЖ БАГТАХГҮЙ МАШИНУУД ТАЛБАЙН УРД ТАЛЫГ ӨЧИГДӨРЖИН ТҮГЖЛЭЭ ХУУЧНААР ЛЕНИН КЛУБЫН БУУДЛЫН АР ХЭСЭГ ТЭГЭЭД ТҮГЖРЭХЭЭР НААД ГОЛ ЗАМ ЧИНЬ ДАГААД ХААГДЛАА Ш ДЭЭ

Avatar

Зочин 2017-08-25 202.179.31.84

ДЭЭР НЬ НЭГ СЭТГҮҮЛЧ АВААЧЧААД ЯГ ТҮГЖРЭЛГҮЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВААД ТАРХИ УГААХ ГЭЭД БАЙХЫН ТҮГЖРЭЛТЭЙ ҮГҮЙГ БҮХ ЦАГААР БҮХ УУЛЗВАРААР ҮЗҮҮЛЭЛ ДЭЭ БИ ИЙМЭРХҮҮ ЮМАНД ТУН ДУРГҮЙ ӨНГӨРСӨН ЦАГ ХУГАЦААНД ХИЙСЭН ЗҮЙЛ АЛДААНЫХАА ТӨЛӨӨ БҮГД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ЦАГ ТУН УДАХГҮЙ ИРНЭ ШҮҮ

Avatar

Зочин 2017-08-25 202.179.31.84

НӨХӨР ДАРГАА ЭНЭ НЭГ ЗҮҮН ЭРГҮҮЛЭХГҮЙ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРНА БАЙГАА ХОТ НЭГ Л БИШЭЭ ХААГУУР Ч ЯВСАН БИТҮҮ ТҮГЖРЭЭ БАЙНА ХАА ОЧИЖ НАРАНТУУЛЫН УРДУУР ГАЙГҮЙ БАЙСАН ЗАХААС БОЛЖ ТҮГЖРЭЭГҮЙ ШҮҮ ӨЧИГДӨР ӨДӨР 4 ЦАГААС ХОЙШ НААД ТӨВ УУУЛЗВАР ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙНААА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж