Монголын төмөр замын хэрэг прокурорын хяналтад байна

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Монголын төмөр замын хэрэг прокурорын хяналтад байна

Монголын төмөр замын хэрэг прокурорын хяналтад байна

Шинэ Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр сонгогдоод удаагүй, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын гурван хүнийг “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцад албан тушаалаа урвуулан улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган хуулийн байгууллагынхан өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн.

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалт дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийн эсрэг нийслэлийн Прокурорын газраас эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал зургаадугаар сарын 20-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон билээ. Гэвч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул А.Гансүх нарын хэрэг өнөөг хүртэл прокурорын хяналтад буй талаар АТГ-аас тодотгов. Гэхдээ А.Гансүхээс гадна ямар хоёр хүнийг сэжигтнээр татан байцааж буйгаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэлсэнгүй.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж