Реппер Gucci Mane сэтгэлзүйн эмчилгээ хийлгэснийхээ дараа хацар дээрээ зайрмагны шивээс хийлгүүлжээ. Энэ сарын гурванд Атланта хотын шүүх түүний тэнсэн харгалзах ялыг сэтгэлзүйн албадан эмчилгээ хийлгүүлэх болгон өөрчилсөн байна. Өдгөө 30 наста реппер өнгөрсөн арван нэгдүгээр сард автомашинтай урсгал сөрж давхисан, хүчингүй жолооны үнэмлэхтэй жолоо барьж явсан, болон нийтийн өмч хөрөнгө эвдэлж сүйтгэсэн хэргээр баривчлагдсан юм.
Тэрбээр нэг бус удаа хууль зөрчиж байсан бөгөөд өөрт нь тулгасан хүн амины болон хар тамхи хэрэглэсэн хэргийг няцааж, хуурамч нотлох баримт гаргаж байжээ. Реппер албадан эмчилгээнээс гараад гурав хоногийн дараа уг шивээсийг хийлгэсэн бөгөөд ийм шийдвэр гаргахад нь эмчилгээ нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж.