Япон Хятадын фирмийн хөрөнгийг царцаажээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Япон Хятадын фирмийн хөрөнгийг царцаажээ

Евро бүсийн өр, үер ус, байгалийн гамшгаас шалтгаалсан хүнсний хомсдол, дэлхийн эдийн засгийн хямрал, Азийг доргиож буй луугийн шилгээлт эдийн засгийн өсөлтөөрөө ноднинхон л бүгдийг гайхуулж байсан Монголд хямрал дагуулж болзошгүй байна.

Японы засгийн газраас Хойд Солонгостой бизнесийн харилцаатай Хятад болон Намибийн фирмүүдийн хөрөнгийг царцаажээ. Энэ нь Хойд Солонгосын эсрэг хоригоо өргөжүүлсэн арга хэмжээ юм. АНУ-аас Хойд Солонгостой харилцаатай Хятад болон ОХУ-ын фирмүүдийн эсрэг хориг тавьсны дараа Япон улс ижил арга хэмжээ авчээ. АНУ тэргүүтэй олон улс эдийн засгийн хоригоор дамжуулан Хойд Солонгос руу урсах валютын урсгалыг зогсоож, цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийг саад учруулахыг зорьж байна. 

Хятад улс нь Хойд Солонгосын ойрын холбоотон, худалдааны гол хамтрагч юм.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж