Өнөөдөр Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Барилга, Орон сууц 2017” үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол БХБ-ын Сайд Г.Мөнхбаяр тэргүүтэй яамны төлөөлөл, БХТ-ийн дарга С.Амарсанаа, НЗДТГ, МБҮА-ийн Ерөнхийлөгч Цэрэнжигмэд нарын албаныхан оролцож, ёслолын тууз хайчиллаа.
Үзэсгэлэн яармагт барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хот тохижилт, интерьер, экстерьерийн үйлчилгээ үзүүлэгчид, амины орон сууцны гээд 130 гаруй компани оролцож байгаа бөгөөд Голомт болон Улаанбаатар хотын банкнаас ипотекийн найман хувийн зээл, бусад үйлчилгээгээ танилцуулан ажиллаж байна. Түүнчлэн барилгын материалын бартер, зээлийн төлбөрийн нөхцөлөөр худалдан авалт хийх саналыг тавьж байна.
Үзэсгэлэн яармагийн хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Барилгын Хөгжлийн Төв, Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газар ажиллаж буй.
Мөн өнөөдөр “Барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, чиглэл” сэдэвт уулзалт семинарийг БХБЯ, БХТ-өөс зохион явуулж байна.
Үзэсгэлэн 08.25-27-нийг хүртэл үргэлжилнэ.