Олимпиос хойшхи найрсаг уулзалт

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Олимпиос хойшхи найрсаг уулзалт

Чөлөөт худалдаа, нийгмийн санхүүжилтийг бэхжүүлэх нь дэлхийн хямралыг даван гарах гол хөшүүрэг болно хэмээн өнгөрсөн ням гаригт Владивосток хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн бүсийн (АPEC) саммитад оролцсон 21 орны төлөөлөгчид уулзалтын төгсгөлийн тунхаг бичигт дурджээ.

Өрсөлдөөний талбарт дайсан мэт тэмцэлдэж, харин дараа нь найз нөхөд, ах дүүсийн хайраар биедээ баяр хүргэж, тэврэн зогссон сэтгэл хөдлөм дүр зураг спортын түүхэнд олон бий.

Риогийн олимпийн дэвжээнд шүүгчдийн шударга бус байдлыг эсэргүүцэхдээ цамцаа тайлж шидсэн Монголын дасгалжуулагчид болох Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарыг тухайн үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хяналтын шүүгч дэвжээнээс хүчээр буулгаж байв. Тэр цагаас хойш бүтэн жил өнгөрч, шүүгч, дасгалжуулагчид дэлхийн аваргын ордонд дахин таарчээ. Энэ удаад тэдний уулзалт найрсаг байв.

Олимпийн хүрэл медалиа алдсан ч удаахь жил нь дэлхийн аварга төрүүлсэн дасгалжуулагчдад шүүгч баяр хүргэж, уучлал хүссэн гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж