Түүхийн үнэт материал худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Түүхийн үнэт материал худалдан авчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тагнуулын Ерөнхий газар  саяхан түүхийн  үнэт материал, ховор баримтыг нэгэн иргэнээс худалдан  авсан байна. Олноо өргөгдсөн арван хоёрдугаар онд муутуу цаасан дээр бийрээр монгол бичгээр бичиж үлдээсэн уг нугалбар бичиг нь тухайн үеийн тагнуулын байгууллагаас явуулсан анхны цэрэг-тагнуулын ажиллагааны төлөвлөгөө байжээ. Тухайн үед Монгол Улсын хязгаар нутгийг таслан захирахыг санаархсан “Жа багш” хэмээх Дамбийжанцанг устгах тухай Засгийн газар, Бүх Цэргийн зөвлөлөөс 1922 онд гаргасан шийдвэр болон тэрхүү үүргийг хэн хэн хэрхэн гүйцэтгэх талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргасан нь түүхийн дурсгалт эд зүйлс цуглуулан хадгалагч нэгэн иргэнд хадгалагдан байсныг Тагнуулын ерөнхий газраас худалдан авч, өөрийн архивтаа хадгалсан байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж