Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд 1 жилийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх гардууллаа. Энэхүү аяныг Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо “Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэнэ” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах үеэрээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргээд “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 1000 өрхөд дэмжлэг үзүүлж, хүүхэд багачуудад сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлсэн энэ аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байгааг нийслэлийн зүгээс талархан хүлээн авч байна. Нийслэлийн нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс банк бус санхүүгийн байгууллагууддаа талархал илэрхийлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ