Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна

Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна

Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой авлига, албан тушаалын хэрэгт Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг сэжиглэн АТГ, Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран шалгаж эхэлсэн гэлээ. Өнгөрсөн Засгийн газрын үед Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнд АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Н.Золжаргалыг 3.7их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан юм. Түүнчлэн гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгасан гэх мэдээлэл байна.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж