Олимпийн медальтан хар тамхины наймаанд холбогджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтан хар тамхины наймаанд холбогджээ

Олимпийн медальтан хар тамхины наймаанд холбогджээ

Олимпийн хошой мөнгөн медальт, Австралийн дугуйн спортын тамирчин Жек Бобриж хар тамхины хэрэгт холбогджээ.

Өдгөө 28 настай түүнийг Перт хотоос өнгөрсөн лхагва гаригт баривчлан саатуулсан байна. Түүнийг MDMA буюу экстаси гэж албан бусаар нэрлэдэг мансууруулах бодисыг хадгалсан, худалдсан зэрэг таван зүйл ангиар буруутгаж байгаа аж.

Жек Бобрижийг шүүх хурал ирэх сард товлогджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэ хэрэгт нийт 61 хүн нэр холбогдсон бөгөөд өнгөрсөн зургадугаар сараас хойш мөрдлөг явуулсны эцэст 800 мянган ам.доллараар үнэлэгдэх мансууруулах төрлийн бодисыг хураан авчээ. Тэдний дунд экстасигаас гадна “мөс” гэж нэрлэгддэг мансууруулах төрлийн бодис, мөн кокаин, каннабис байсан гэнэ.

Бобриж гурван олимпод оролцсон. Ингэхдээ 2012 болон 2016 оны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Мөн Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас гурван алт, дэлхийн аваргаас мөн гурван алтан медаль хүртэж, 2011 онд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байжээ.

Тэрбээр уралдааны талбарт гялалзсан амжилт гаргаж байсан ч үе мөчний үрэвсэлт өвчний улмаас өнгөрсөн жил зодог тайлсан юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж