Залуучууд намаас ангид байхыг чухалчлав

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Залуучууд намаас ангид байхыг чухалчлав

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн яамны анхдугаар зөвлөлдөх уулзалт 2012 оны 9 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотноо болов.

    -Залуучууд цааш хөгжиж дэвшихэд улс төрийн нам, бүлэглэлүүд саад болж байна-

    Өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан. Хуулийг дагаж гарах дүрэм журам зөв зүйтэй, алдаа дутагдалгүй батлагдвал ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс бүрэн дүүрэн хэрэгжих юм.

    Тэгвэл өнөөдөр “Залуучуудын оролцоо хөгжлийн төлөөх түншлэлийг авчирна” сэдвийн дор “Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулган” болж байна. Чуулганд хувийн хэвшил, олон улсын байгууллага, 90 гаруй Төрийн бус байгууллага, Төрийн байгууллага болон 16 аймгийн 400-аад залуучууд оролцож байгаа юм.

    Чуулганд хэлэлцэгдэж буй гол асуудал нь “Залуучууд болон залуучуудын иргэний нийгмийн байгууллага төртэйгөө яаж түншлэх вэ. Үүний тулд эрх мэдлийн хувьд яаж эн тэнцүү байх вэ. Залуучуудын оролцооны механизм нь тодорхой байх шаардлагатай” гэж зохион байгуулагч буюу Монголын залуучуудын эвслийн ерөнхий зохицуулагч Г.Чинзориг хэллээ.

    Завхан аймгийн Улиастай сумаас чуулганд оролцож буй Б.Идэрбат “Бид өөрсдийнхөө дуу хоолойг яаж нийгэмд хүргэх вэ гэдэг талаар өнөөдрийн чуулганаар ярьж байна. Хөдөө орон нутаг, аймаг сумдад эрх барьж байгаа хоёр намын нөлөөнөөс болж залуучуудын дуу хоолой боогдмол байна. Төрийн алба, хувийн хэвшил гээд ямар нэг албанд ажил хийхэд аливаа нэг намын харьяат байхгүй бол болохгүй байна. Бид өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ намын харьяанаас болж хүссэнээ хийж болдоггүй. Тэгэхээр аль нэг намаас ангид байхын тулд бид яах ёстой юм. Энэ талаар залуучууд сайн мэдлэгтэй байж чадвал намаас илүү залуучуудын дуу хоолой дээш гарах юм болов уу гэж бодож байна” гэлээ.

    Энэ мэтчилэн намын хараат болох болсон нь орон нутагт түгээмэл болсон талаар залуучууд хэлж байна. Намаас ангид байхын тулд юуг анхаарах ёстойг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын менежер Т.Амарзаяагаас тодруулахад: 

    -Орон нутагт залуучуудын иргэний нийгэм бэхжээгүй байгаа гэж орон нутгийнхан өөрсдөө харж байгаа. Яагад гэвэл төрийн бус байгууллага байгуулахдаа аль нэг намын далбаа дор, бодлогыг хэрэгжүүлэхийн тулд байгуулагддаг. Өөрөөр байгуулах боломжгүй байна гэж ярьдаг. Харин хотод залуучуудын иргэний нийгмийн байгууллага харьцангуй бэхжээд эхэлж байгаа. Тэгэхээр орон нутагт иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэх, туршлагаа түгээх, төрөөс ангид байхын ач холбогдол нь юу вэ гэдгийг ойлгуулж үлгэрлэх нь чухал. Орон нутгийн залуучуудын байгууллагууд манай эвслийн гишүүн болдог ч юм уу, сайн туршлагуудаа хуваалцаж байж засрах байх” гэлээ.

    Юутай ч чуулганд оролцож буй залуус тулгараад буй бэрхшээл, асуудлуудаа ярилцан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж байна. Хамгийн гол нь хуулийг дагаж гарах дүрэм, журмаас шалтгаалж механизм амжилттай ажиллах эсэх нь харагдана.

    Харин дүрэм боловсруулахад залуусын санаа бодлыг сонсох ялангуяа залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулах нь чухал гэдгийг онцолж байна.

    Гэрэл зургийг Н.Батмөнх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж