Авлигын хэрэгт холбогдсон иргэд 3 тэрбум орчим төгрөгийг нөхөн төлжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Авлигын хэрэгт холбогдсон иргэд 3 тэрбум орчим төгрөгийг нөхөн төлжээ

Авлигын хэрэгт холбогдсон иргэд 3 тэрбум орчим төгрөгийг нөхөн төлжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас 2017 оны эхний хагас жилийн ажлаа өнөөдөр /2017.08.25/ тайлагналаа.

Энэ оны эхний хагас жилд АТГ нийт 2584 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 205 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн нэгжээр буюу 4.6 хувиар өссөн дүнтэй байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргээс 51 буюу нийт шалгасан хэргийн 31.3 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 15 буюу 9.2 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 24 буюу 14.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж,14 буюу 8.6 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 15 хэргийг түдгэлзүүлж, одоо 45 хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй аж.
Яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 30.8 хувиар, гэмт хэргийн улмаас 32 тэрбум 899.1 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 785.8 сая төгрөгийг нөхөн төлүүлж, 15 тэрбум 115.1 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсныг 2016 оны мөн үетэй харьцуулбал, битүүмжилсэн хөрөнгө 36.3 хувиар, нөхөн төлүүлэлт 1.9 хувиар, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 3 нэгжээр буюу 30 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарлаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, гүйцэтгэх ажил, Дэлхийн банкны жилийн санхүүгийн хөрөнгө, эх үүсвэрийг нэгтгэсэн санхүүгийн 2016 оны тайлан тэнцлийг цаг хугацаанд нь стандартын дагуу гаргасан бөгөөд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтээр зөрчилгүй дүгнэгдсэн.

Үүнээс гадна Монгол Улсад Авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ний өдөр “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Үндэсний чуулганыг үндсэн хуралдаан, 4 салбар хуралдаан гэсэн үндсэн бүтэцтэйгээр зохион байгуулсан бөгөөд эдгээр хуралдаанд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, шүүх болон хууль сахиулах байгууллага, бизнесийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагыг төлөөлсөн нийтдээ 500 орчим зочин, төлөөлөгч оролцжээ.

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны нэгдүгээр сарын 03-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор 2012 оны тавдугаар тогтоолд нэмэлтээр ‘ХАСУМ, ХАСХОМ цахим хэлбэрээр мэдүүлсэн тухай баталгааны маягт”, ‘Мэдүүлгийг хянах, хадгалах, бүртгэх ЭБАТ-аас гаргуулах баталгааны маягт’-ыг 7 дугаар хавсралтаар батлуулав. Энэ нь мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны ажлын ачааллыг багасгасан үр дүнтэй ажил болохоос гадна бичиг, цаасны зардалд зарцуулагдаж байсан төсвийн хөрөнгийг тодорхой хэмжээгээр бууруулж, хэмнэх нөхцөл бүрдэв.

УИХ-аас 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан Засгийн газарт өргөн мэдүүлснээр 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдав.

Яам, агентлаг, нийслэл дүүрэгт тус байгууллагын албан хаагчдаас бүрдсэн 7 багийн бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу ажиллав. Энэ нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах, сурталчлах, Яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгыг ханган биелүүлж, салбар тус бүрийн талаарх мэдээ, мэдээллээр хангагдах боломжийг бүрдүүлээд байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим системийн шинэчлэл, сайжруулалтыг хийж, төрийн бусад байгууллагын мэдээллийн санг цахимаар солилцох болсноор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шаардлагатай, уялдаа бүхий үнэн зөв мэдээллээр хангагдах улмаар гомдол, мэдээлэл, ХАСХОМ, ХАСУМ хянах, гэмт хэргийг шинжтэй гомдол мэдээллийг шалгах үйл ажиллагаанд цаг хугацаа хэмнэх нөхцөл хангагдсан.

Тусгай дугаарын утас /18001969/-аар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар хүлээн авсан мэдээлэл, багийн ажлын тайлан, мэдээ, мэдээллийн сан үүсгэх бүртгэлийн систем боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлснээр мэдээ, мэдээллийн нэгдсэн сан бий болж, судалгаа дүн шинжилгээнд суурилан урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: АТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж