“Оффшор”-ын хэргийн явцыг ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

“Оффшор”-ын хэргийн явцыг ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ

“Оффшор”-ын хэргийн явцыг ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ

Оффшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсаас оффшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон юм. АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж дуусаагүй гэв. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авчээ. Нэр холбогдсон 29 иргэнээс 23 иргэн төрийн албанд ажиллаж байсан аж. АТГ-аас оффшорын асуудлаар гадаад улсын хамтарч ажилладаг 7-8 байгууллагад хүсэлт хүргүүлжээ.

Хүсэлт хүргүүлсэн санхүү эдийн засгийн байгууллагаас хоёр нь хариу ирүүлжээ. Ингээд оффшорын хэргийн мөрдөн байцаалтын явцын талаарх танилцуулгыг наймдугаар сарын 22-ны өдөр ерөнхийлөгчид хүргүүлжээ. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжилж буй гэв.

Д.Уудам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж