Катар Ирантай харилцаагаа сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Катар Ирантай харилцаагаа сэргээжээ

Катар Ирантай харилцаагаа сэргээжээ

Арабын орнуудын шаардлагыг үл харгалзан Катар нь Ирантай дипломат харилцаагаа бүрэн хэмжээгээр сэргээжээ. Саудын Араб нь шийт номлогчийг цаазаар авсны дараа Ирантай харилцаа муудсаны дараа Катар нь Тегеранаас элчин сайдаа 2016 онд эргэн татаад байсан юм. Гэвч Катар улс нь Ирантай хамтын ажиллагаагаа бүх салбарт хүчирхэгжүүлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Одоогоор Иран руу элчин сайдаа дахин илгээх эсэх нь тодорхойгүй байна.

Арабын хөрш орнууд өнгөрсөн зургадугаар сард Катарыг террорист бүлэглэлүүдийг дэмжсэнд буруутган худалдаа, аяллын хориг тавьсны дараа Ираны талаас тусламж дэмжлэг үзүүлсэн аж. Саудын Араб, Эмират, Египет, Бахрейн улсууд Катарыг дэлхийн хамгийн том байгалийн хийн нөөцтэй орон Ирантай дэндүү ойр харилцаатай байж, исламын хэт даврагчдыг дэмжсэнд буруутгажээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж