Гадаад улсад төгсөгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Гадаад улсад төгсөгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Гадаад улсад төгсөгчдийн төлөөлөлтэй уулзлаа

‘Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагаас санаачлан Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2017 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хилийн чанад дахь Монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт”-д оролцсон оюутан залуус, төгсөгчдийн төлөөллийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ‘Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл’ төрийн бус байгууллагын Оюутан залуучуудын зөвлөл хорооны дарга Б.Энхгэрэл байлцсан ба уулзалтанд оролцогчид эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, нөөц боломж, цаашид хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцов.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн гадаад улсад анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнууд болон төгсөж ирээд Монгол Улсдаа ажиллаж байгаа төгсөгчдөд хилийн чанадаас шинэ мэдлэгийн охь дээж, ноу-хауг нэвтрүүлж, дэлхийн анагаах ухааны хөгжлийг эх орондоо хөл нийлүүлэн авчрахад хувь нэмрээ оруулж, идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Эрүүл мэндийн яамнаас энэ талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллахад бидний зүгээс нээлттэй гэдгийг дурдлаа.Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр гадаад улсад суралцаж мэргэшил эзэмшсэн болон ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг эх орондоо ирж ажиллахад үзүүлэх дэмжлэг, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд танилцуулж, зөвлөгөө мэдээллийг хүргэв.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж