Ху Жинтао болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарын лхагва гаригт хийсэн уулзалтад оролцсон бизнесийн төлөөлөгчдийн дунд “Boeing” компанийн ерөнхий захирал Жим МакНерни байсан юм. Түүнчлэн “Microsoft” компанийн захирал Стийв Балмер, “Goldman Sachs”-ын Ллойд Бланкфейн болон “General Electric”-ын Жефф Иммелт нар Хятадын компаниудын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. Ху Жинтаогийн айлчлалын хүрээнд газар тариалан, цахилгаан холбоо, компьютерийн технологийн салбараас бараа бүтээгдэхүүн худалдан авч, нийт 235 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой болж байгаа аж. Түүнчлэн технологийн “Honeywell”, барилга угсралтын “Caterpillar” зэрэг компаниуд хамтран ажиллах хэлэлцээр хийсэн байна.
Нисэх онгоц үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг “Boeing” шинээр бүтээж буй “787 Dreamliner” загварын онгоцны хэрэглэгчдийн гарт хүргэх хугацааг 2011 оны гуравдугаар улирал хүртэл хойшлуулах болсон энэ үед Хятадаас ирж буй шинэ захиалга маш таатай нөхцөл бүрдүүлж байгаа юм.