
Буяны олон байгууллага мусульманы бүлгийн ивээн тэтгэлэг авч тэдний хэт даврагч үзэл санааг сурталчилдаг болсон гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ. 2005 онд засгийн эрх авсан Ард түмний лигийн Засгийн газар исламын хэт даврагчидтай тэмцэхийг чухалчилж байна. Тус орны нутаг дэвсгэрт хэдэн арван мянган буяны байгууллага ажиллан 144 сая хүн амынх нь ядуус болох 40 хувьд нь элдэв тусламж үзүүлдэг гэнэ.